Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам” гэдэг газар байшинд гал гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 19:20 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Т-ийн 4Ч5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байжээ. Байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн хэрэглээний газ дэлбэрч хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 9 цаг
ОУХМ П.Мөрөн Rally3 ангилалд ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Улс төр · 23 цаг
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

· 23 цаг
Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ

· Өчигдөр
“Херо” Б.Баатарыг цагдан хорихоос татгалзлаа

Улс төр · Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!