Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэгт холбогдоод буй Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан өнгөрөгч амралтын өдөр саатуулсан.

Тэгвэл түүнийг үүнийг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Учир нь Шалгалтын явцад Г.Цог-Өрнөх нь фэйсбүүкт "Boogii Boogii"  гэх хуурамч хаяг нээж, 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй үйлдэл тогтоогджээ.