“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилж, тэр өнөөдөр тамгаа гардан авлаа.

Х.Мөнхжаргал өмнө нь тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлын албыг хашиж байсан юм.  Шинэ томилгооны үйл ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдах албан тушаалтнууд оролцжээ.