АН-аас ногоон автобусны худалдан авалтыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсэгт дараах хүмүүс багтжээ. 

Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.1.7 дахь заалт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.17.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Нийслэлийн нийтийн тээврийн худалдан авах ажиллагаатай холбоотой буюу “но”-той ногоон автобусны асуудлаар мэдээлэл цуглуулах, уг асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэг ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: 
-Б.Батзаяа        /УТБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга/         
-Ж.Энхбат        /Үндэсний бодлогын хорооны гишүүн/                              
-Л.Ганхөлөг      /Ардчилсан намын гишүүн/                                                 
-Д.Монголхүү   /Ардчилсан намын гишүүн/                                                 
-Ц.Уянга           /Ардчилсан намын гишүүн/       
                                                                           
2. Худалдан авах ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулж автобус нийлүүлэгчийг хэрхэн сонгон шалгаруулж гэрээ хийсэн,  автобусыг  гаалиар хэрхэн оруулж ирэн хүлээн авсан, хуулийн дагуу олгогдсон санхүүжилтийг хэрхэн зарцуулсан зэрэг асуудлыг тодруулж ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай гэжээ.