Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтын баримтуудыг АТГ-т шилжүүлж, шалгуулахаар болсон талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байна.
Х.НЯМБААТАР:
- Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2009 оноос хойшх худалдан авалтын талаар мэдээлэл өгье. Хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн асуудал байгаа учир эдгээр асуудлыг АТГ-т шалгуулна.
- 2009 онд БНСУ Дэгү компаниаас 400 авсан. Ингэхдээ нээлттэй сонгон шалгаруулалт хийгээгүй, шууд худалдаж авсан. Захиалагч нь Зам тээврийн яам. Гэтэл эдгээр автобуснуудыг улсын төсвөөс авсан хэрнээ нийслэл болон улсад ямар нэгэн байдлаар бүртгэж аваагүй. Харин ААН-үүдэд тарааж өгсөн байна. Ойролцоогоор 35,6 тэрбум төгрөг. Өнөөдрийн байдлаар цөөн хэдэн ААН цөөн хэдэн төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна. Үүнээс болж бодитоор 30 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Өмчийн харилцааны газраас хохирлоо төлүүлэхээр удаа дараа шүүхэд хандсан ч анх бүртгэл хийхдээ ААН-ийн нэр дээр бүртгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага хангаагүй байна. Захиалагч нь тухайн үеийн Зам тээврийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн хороо, НЗД дээрх худалдан авалтыг хийсэн.
- 2010 онд Засгийн газраас тогтоол гаргаад 2009 оны нийтийн тээврийн худалдан авсан автобус эзэмшүүлж, ашиглуулах гэрээг Үндэсний аудитын газраас өгсөн шаардлагын дагуу дахин шинэчилж байгуулахыг даалгасан. Автобус авсан хөрөнгийг буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан бүрдүүлэхийг даалгасан байна. Харамсалтай нь энэ тогтоолыг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна.
- Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх зорилгоор 2015 онд угсраа цэнхэр автобусыг шууд гэрээний аргаар худалдан авалт хийсэн. Нийт өртөг нь 9,9 тэрбум төгрөг. Үүнээс 2 автобусыг актлагдсан. Үйлдвэрлэлээс гарсанаас хойш 2-3 жилийн дараа гэсэн үг. Одоо 2 автобусны моторын асуудал яригдаж байгаа ч шууд худалдаж авсан учраас шийдвэрлэгдээгүй байна.
- 2015 онд дунд оврын 30 автобусыг худалдаж авсан. Нэг бүрийн үнэ нв 130 сая төгрөг. Мөн экобус 20 ширхэг худалдаж авсан. Нэг бүрийн үнэ 269 сая төгрөгөөр нийт 5,4 тэрбум төгрөгөөр шууд худалдаж авсан. Харамсалтай нь одоо дээрх автобуснууд бүгд актлагдсан байна. Үүний дараа монбус-30 цахилгаан автобусыг нэг бүрийг нь 470 сая автобусыг авсан. Энэ автобус авсан өдрөөсөө хойш өсгүүр газар явахгүй байсаар актлагдсан. Үүний дараа Монбус-301 троллейбус 2010 онд авсан. Шууд гэрээний аргаар нэг бүрийн үнэ 475-520 сая төгрөгөөр 30 ширхэгийг авсан. Мөн л ашиглагдахаа болисон.
- 2022 онд улаан автобус БНХАУ-аас 271,5 сая төгрөгөөр 60 автобус авсан. Цахилгаан автобус 776,5 сая төгрөгөөр 10 ширхэг авсан. Сүүлд 275,1 сая 122 ширхэг автобус авсан байна. Түүнчлэн 2023 онд цахилгаан автобус 625,6 сая төгрөгөөр шууд гэрээгээр, хүүхдийн шар автобус 2020 онд шууд гэрээгээр 307,3 сая төгрөгөөр нийт 75 автобус авсан байна.
- Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар хуульд нийцүүлэлгүйгээр нийтийн тээврийн автобусыг шууд гэрээгээр авсан байна. Тиймээс уг хэргийг бүхэлд нь шалгуулна.
- 2009 онд нийлүүлсэн автобус бүгд ААН очсон. Дээд тал нь 30 гаруй хувийг нь эргэн төлсөн. Хамгийн бага нь 13 хувийг эргүүлэн төлсөн байна. Бид удахгүй 11 дүгээр сарын 23-нд автобусны нээлттэй автобусны тендерээ зарлана. Гэтэл 700 автобус байрлуулах бааз байхгүй. Тиймээс ААН-үүдэд өгч таарна. Тиймээс 2024 оноос гэрээгээ шинэчилж хийнэ.
дараа нь маш олон хэрэг байгаа тул хүн хүч хүрэлцэхгүй байна гэдэг жүжэг эхлэнэ
Яг ийм л юм хийх гэж Хотын захирагаанд ирсэн юм уу .. ТА яг одоо ногоон автобус болон хүүхдийн автобусны мөнгийг гаргуулж хуулийн арга эмжээ авч баривчлаач ... Юун амиа аргацаасан барьцсан юм оруулж ирж цаг хожиж заль зохиох вэ....хэрэггүй штэ ард түмэн мэддэг болсон штэ .. Сайд асан хотын дарга аа ....
Ундаг дугуй хтйж чадахгүй ыайж автобус хтйгээд улсдаа хагас тэрбумаар шахсан норовын алтанхуягын баз жаргалсайхан сдааг шалгаачээ.
Улаан өолон ногоон өнгөтэй хятадаас орж ирсэн автобуснууд ашигт үйлийн коффициент багатай юмаа зай бага А цэгээс Б цэглүү олон хүн багтааж зөөх үүрэгтэй өөрсдөө сонголт хийж авч бж ийм өлөн ашиг харсан худалдан авалт хийж бх гэж замын яриа шиг манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь гэдэг урт автобустай ижил үнээр богино автобус авна гэдэг үйлдвэрлэгчидэд ашигтай авч бга хүмүүст ашигтай эх оронд минь үрэлгэн ашигүй
Өвлийн цагт дугуйгаар явна гэж худлаа энэ шийлвэр арайл нийцэхгүй бн аа.Нямбаатараа иргэж хараач шийдвэрээ за Ажилд нь амжилт хүсье.