Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,
- Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,
- Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,
- Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,
- Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.









Улаанбаатар их дэлгүүр VS 2-р төрөх эмнэлгийн барилгын асуудлыг шалгаад яаралтай шийдэхгүй бол 64 жилийн түүхтэй барилга нь бараг нурлаа!!! Эх хүүхдэд тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болох нь
Хөөрхий хулгайч ч хэцүү юм даа хэзээ муу үйлийн лай ланчиг үр хүүхдүүд гэр орныг минь дайрах бол гэж бодохоос
2-р төрөх эмнэлгийн газраас хувьд олгосон хүмүүсийг шалгуулмаар байнаа. Барилгын ажлыг хэвийн явуулж эх хүүхдийн төлөө дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байна.