#Шууд: Допинг болон төсөв мөнгө тойрсон сэдвээр Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээлэл хийж байна

 Биеийн тамир спортын улсын хорооны даргын түр орлон гүйцэтгэгч н.Баттулга: 

- Нийт 25 спортын холбоо үндэсний шигшээ баг бүрдүүлж, төрөөс дэмжлэг авдаг. Үүнээс 9 нь пара. 

- Шигшээ багуудтай холбоодтой гэрээ байгуулдаг. Сэргээш илэрсэн тул боксын холбооны санхүүжилтыг зогсоосон. Мөн хүндийн өргөлтийн тамирчнаас мөн сэргээш илэрсэн тул санхүүжилт зогсоох бичиг өгсөн.

- Боксын холбоо 2 тамирчин, дасгалжуулагчид хариуцлага тооцсон тухай мэдэгдсэн. Тиймээс бусад тамирчдын эрхийг хөндөж болохгүй учир цалинтай холбоотой санхүүжилтыг нь олгохоор шийдвэрлэсэн. 

- Хороо допингтой холбоотой аливаа асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй. Харин цаашид хууль эрх зүйн хүрээнд зохицуулалтаа сайжруулж, нарийвчлах шаардлагатай байна. Тамирчин эрхээ хамгаалах процесс явдаг журмаараа явна.   

- Допингийн эсрэг үндэсний төв гэдэг байгууллагатай өнгөрсөн жилүүдэд  төрөөс олгодог санхүүжилтыг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудлыг ярьж ирсэн. Аудитын дүгнэлт гарсан учраас дахин санхүүжилт өгөх боломжгүй байсан. 

-Харин энэ онд хийсэн Төсвийн тодотгол дээр допингийн зардал суусан учир шуурхай арга хэмжээ авч,   БНСУ-ын лабораторийнх нь данс руу шууд шилжүүлсэн. Энэ асуудал цаашид жигдрэх байх.

- Допингийн эсрэг үндэсний төв удирдлагын хэмжээнд өөрчлөлт хийж байгаа гэх мэдээлэл авсан. Бүтцийн хүрээнд ямар өөрчлөлт хийж байгааг бид анхааралтай ажиглаж байна. Төрөөс олгодог  санхүүжилтыг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг нь чухал. Допингийн эсрэг үндэсниий төв төрөөс олгодог дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглавал бид хамтарч ажиллахад бэлэн байна. 

- Боксын холбооноос Ч.Чинзоригийг Үндэсний шигшээ багийн тамирчнаас халах шийдвэр гаргасан. Дасгалжуулагч Энхтөр, эмч Насанбат нарыг цалингийн 20 хувь 3 сар хасах шийтгэл оногдуулсан. 

- Хүндийг өргөлтийн холбооноос сэргээш илэрсэн тамирчин Эрдэнэзулыг 4 жил гадаад дотоодын тэмцээнд оролцох эрхийг нь хассан.