#Шууд: Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна

Д.АМАРБАЯСГАЛАН:

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Засгийн газрын зүгээс процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг эхлүүлсэн. Таван сарын хугацаанд ажилласан энэ баг өнөөдөр үр дүнгээ Засгийн газарт танилцууллаа. Төр үйлчилгээний байгууллагатай адил иргэндээ хүрч үйлчлэх зорилт тавьсан нь амжилттай боллоо. Энэ баг нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.

Судалгаагаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт урьдчилсан байдлаар 1900 гаруй төрлийн эрсдэл байна. Уг эрсдэлийг арилгаж, цаашид хүн төвтэй үйлчилгээг үзүүлснээр хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Дэлхийд иргэн төр хоёр 1:1 гэсэн харьцаатайгаар харьцаж ирдэг. Манай улсын хувьд 1:5 гэсэн харьцаатайгаар төрийн үйлчилгээ явж байна. Нэг иргэн төрийн таван байгууллагатай харьцаж байж үйлчилгээ авч байгаа юм. Бид үүнийг 1:1 харьцаатай байлгана. 

Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүнд суртал үүсгэж байгаа төрийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт энэ ажлыг оны төгсгөлд амжилттай болговол боловсрол болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлнэ" хэмээсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Нийгмийн даатгалын сан гэж бий. Үүн дотор таван төрлийн сан харьяалагддаг. Арилжааны банкууд дээр уг таван төрлийн сан 2650 данстай, төрийн сан дээр 750 данстай байна. Үүнийг үр дүнгээр нь арилжааны банк тус бүр дээр нэг данстай, төрийн сан дээр нэг данстай байлгана. Төр өөрөө өөрийгөө толинд харлаа. Энэ алдааг богино хугацаанд засна.