Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн /2023.11.01/ ЗГ-ын хуралдаанаар хүүхэд хамгааллын бодит шийдэл “EKids”-ийг үндэсний хэмжээнд хэрэглээнд хэвшүүлж болзошгүй эрсдэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах чиглэлийг аймаг сум, нийслэл дүүргийн хэмжээнд хүүхдийн төлөө байгууллага, төрийн байгууллагын албан хаагч нарт, ЕБС-ын багш, сурган хүмүүжүүлэгч нарт өглөө.
Ингэснээр эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэнд “E-Mongolia”-ийн “Ekids” үйлчилгээг хэрэглэж хэвшихэд дээрх албан хаагчид зөвлөн туслах юм.
Хүүхэд хамгааллын “EKids” үйлчилгээ хэрэглээнд нэвтэрсэн цөөн хоногт 11208 хүүхэд албан ёсны бүртгэл үүсгэн эцэг эх, асран хамгаалагч нартайгаа технологиор холбогдож, хамгаалагдсан байна. Энэ тоог хурдтай нэмэгдүүлэхийн хэрээр хүүхдүүд хамгаалагдана.
Боломжит хүүхэд бүрийн аюулгүй байдалд анхаарал хандуулах үнэ төлбөргүй шийдлийг ашиглахыг та бүхнээс хүсч байна.
Хүүхэд тань яаралтай үед SOS дуудлага танд илгээх, сургууль эсвэл гэртээ очсон тухай мэдэгдлээ танд хүргэх, байршлаа 3 үгт хаягаар тодорхойлох, эрсдэлт нөхцөл болон гэмт үйлдлийн тухай мэдээллийг цагдаад мэдэгдэх, яаралтай тусламжийн тусгай дугааруудад холбогдох, хүүхэд хамгааллын тухай танин мэдэхүй, цаг үеийн контентуудыг хүлээн авах гэх мэт олон боломжийг агуулсан “EKids” үйлчилгээг улам хөгжүүлэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон тасралтгүй ажиллаж байна.
Энэ удаагын “Үндэсний өгөх өдөр”-өөр түүнийг санаачлагч эрхмүүд “Хүүхдүүддээ хайр өгье” Хором бүрт хамгаалъя” “EKids-ийг хэрэглэж хэвшье!” уриалгыг дэвшүүлж байгаад талархаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!