Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн хэрэгжүүлж байсан Бээжин, Чунчин, Тяньжин хотын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн тэлэх болно. Улаанбаатар хот нь БНХАУ болон хотуудтай гэр хорооллыг орон сууцжуулах, метро, тойрог зам байгуулах гэсэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллахад бэлэн” хэмээв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Агаарын бохирдлыг бууруулах, метро, тойрог зам, хот төлөвлөлт зэрэг чиглэлд БНХАУ нь хуримтлуулсан туршлагатай. Иймд сайн туршлагыг хуваалцах, дээрх чиглэлүүдэд улс болон хотуудын түвшинд хамтран ажиллахад таатай байх болно. Цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Талууд хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийллээ.








ӨБӨРТБОДОЖ ЯВДАГ САНАЛАА ХЭЛЬЕ.ГЭР ХОРООЛЛЙГ БӨАРИЛГАЖУУЛАХ НЬ ЗӨВӨӨ ГЭХДЭЭ БҮГДИЙГ НЬ НИЙТИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛААД БАЙХУУ ЭСВЭЛ ГЭДЭГ БОДОЛ ИРГЭН НАДАД БӨАЙДАГАА САНАЛАА ХЭЛБЭЛ БИД ХОТОО ЭХЛЭЭД БҮСЧЛЭЭД ХУВААМААР БАЙНА ТЭГЭЭД ТӨВД ОЙРХОН БҮСЭЭ НХИЙТИЙН ОРОН СУУЦААР ХАНГААД ЗАХЫН ГЭР ХОРООЛОЛД ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЖ ӨГЬЕ,ЭНЭ БОЛ ОДООГООР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТҮВЭГТЭЙЛ ДЭЭ 1Т ХОТОД ЦАХИЛГААНЫ ХАНГАМЖ МУУ БАЙНА 2Т ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАЙНА. ЭДГЭЭРЭЭЛ ШИЙДЧИХВЭЛ БОЛОХ ГЭЭД БАЙНА,ЕР НТ ТЭГЭЭД ХӨГЖСӨН ОРНУУД ИЙМ ЖИШГЭЭР Л ЯВДАГ ШҮҮ ДЭЭ.ХҮН БҮР НИЙТИЙН ОРОН СУУЦ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ХАШААНДАА Л АМЬДРАХЫГ ЯЛАНГУЯА ДУНДААС ДЭЭШ НАСНЫХАН ХҮСДЭГИЙГ БОДОЛЦОХ ХЭРЭГТЭЙ