#ШУУД: Н.Учрал 10 мянган хуудас бүхий зөрчилтэй материалыг АТГ-т хүлээлгэн өглөө
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:
- Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан 5Ш ажиллагаа өрнөлөө. Шилэн ажиллагааны ахлагчийн хувиар шилэн штабыг байгуулж, Нийтийн мэдээллийн ил, тод байдлын тухай хуульд заасны дагуу 68 нэр төрлийн мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудаас шахаж шаардаж ажиллалаа.
- Өнгөрсөн хугацаанд 38 нэр төрлийн 970 гаруй мянган мэдээллийг нэгтгэ Shilen.gov.mn сайтад санг бүрдүүллээ. Мөн 123 байгууллагын 550 гаруй багц мэдээлэл нэгтгэлээ. Эдгээр мэдээллийг нэгтгэж, боловсруулж, машинд уншуулах байдлаар shilen.gov.mn сандаа оруулсан. Машинд уншуулна гэдэг нь маш богино хугацаанд шийдвэр гаргана гэсэн үг. Технологи өөрөө авлигал авдаггүй. Өөрийнхөө шийдлээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна.
-Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс өнөөдөр АТГ-д 10 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна. Үүнд 2008-2023 оны үе үеийн дүүрэг, нийслэлийн засаг дарга нарын гарын үсэгтэй газар олголтын мэдээлэл, барилга байгууламжийг улсын комисст хүлээн авсан дүгнэлт, барилгын яам, байгаль орчны яамны шийдвэрээр гардаг тусгай хамгаалалттай газруудын мэдээлэл, төрийн өмчийн компаниудын ТУЗ-ын гишүүдийн нийт мэдээлэл, тендер худалдан авах ажиллагааны мэдээлэл, улсын комисст ажилсан хүмүүсийн мэдээлэл, Засгийн газрын 25 сангийн зарцуулалтын мэдээлэл гээд бүгдийг нь нэгтгээд өгч байна.
- Архив, албан бичиг хэрэг хөтлөлтийн хуулинд цахим болон цаасан баримт бичиг зөрвөл цаасан баримтыг барина гэж заасан. Тиймээс өнөөдөр 10 гаруй мянган хуудас мэдээллийг хэвлэж, заримыг нь давхар хуулж өгч байна.
- АТГ-д хэвлэж өгсөн 10 мянган хуудас бол ачаалалтай ажилдаг. Тиймээс технологи ашиглан инфографик хэлбэрээр тодорхой статистик хэлбэрээр хүргүүлж байна. Хурдан хугацаанд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!