#Шууд: УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
- "Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсвийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол магадланд оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар оруулж ирсэн. Үүнийг ажлын хэсэг дээр яриад бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэг бөгөөд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байх гэсэн заалтыг бүлэг дэмжлээ.
- Мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой заалтыг хуулийн төслөөс хасахыг дэмжсэн. Уг санал нь байнгын хороон дээр дэмжигдсэн ч цаашид бүлгийн шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзсэн.
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн хуулиар зохицуулж байгаа бол хуулийн төслөөр эрүүгийн хуулиар хорих ял оноохоор өргөн барьсан. Ажлын хэсэг дээр эхний удаад шууд хорихгүйгээр Зөрчлийн хуулиар торгох, эрх хасах, 7-30 хоног баривчлах арга хэмжээ авна. Харин хоёр дахь удаагаа хэргийг үйлдвэл Эрүүгийн хуулиар хорих ял өгдөг байхыг бүлэг дэмжлээ" гэлээ.
Энэ нөхөр тэрэлжид очоод айраг уугаад морь унавал шоронд орно доо.Ийм л хууль байна.