#Шууд: МТЗ 2024 онд төмөр замын томоохон төслүүдээ идэвхжүүлж бүтээн байгуулалтыг эрчимтэй хийнэ…
Монголын төмөр зам ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.БАТЗОРИГ:
- Манай компани төрөөс төмөр замын талаарх баримтлах бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. 2023 оны 8 дугаар сард Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замаа байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн. Одоо тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 онд баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Ялангуяа Шивээхүрэнгийн боомтоос эхлээд БНХАУ-тай нарийн царигийн холболтын ажлаа хийгээд эхэлчихсэн. Цаашдаа өргөн царигийн өртөөгөө барина мөн Арцсуурь руу чиглэсэн 1255 км төмөр замыг гурван үе шаттай хийхээр төлөвлөөд ажлаа эхлүүлчихсэн явж байна. Зүүн талдаа Бичигт-Зүүн хатавчийн төмөр замын ажлын ТЭЗҮ-г боловсруулж байна. 2023 оны 4 дүгээр улирлаас эхлээд газар шорооныхоо ажлыг эхлүүлнэ.
- Засгийн газрын 300 дугаар тогтоолоор Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын төслийг барих тусгай зориулалтын компани байгуулах шийдвэр байгуулсан. Үүний хүрээнд манайх гадаад дотоодынх хөрөнгө оруулагчдыг сонгох, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Төмөр замын бүтээн байгуулалт нэлээн их хөрөнгө шаарддаг. Тиймээс төр, хувийн хэвшил хамтарсан байдлаар төслүүдийг хэрэгжүүлж байна. Шивээхүрэнгийн төмөр замыг хувийн хэвшилтэй хамтарна.
- Хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байна. Ялангуяа зүүн босоо коридор дээр нэлээн их сонирхож ажиллаж байна.
Дүүдээ амжилт хүсэе ажил үйлс нь өөдрөг байгээ