#Шууд: Х.Нямбаатар: Хот эдийн засгийн баталгаагаа хангахын тулд уурхай болон Эмээлт АҮ-ийн парк гэх мэт орлого олох боломжуудыг ашиглана…
Х.НЯМБААТАР:
- Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой 50 жижиг оврын автобусын хүлээж аваагүй. Учир нь гаалийн мэдүүлгийг буруу бөлглөсөн гэх асуудал үүссэн. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсны дараа хүлээж авахаар болсон. Skywell 50, каунти автобус 50 нийт 100 автобус хүлээж аваагүй гэсэн үг.
- Тэнүүн-Огоог ХХК-ийн дөрвөн автобус баазыг 54 тэрбум төгрөгөөр ШШЕГ-аас үнэлсэн. Данснаас нийт 11 тэрбум төгрөг хурааж авсан. Эдгээрийг суутгаж тооцоод цаана нь хэдэн төгрөг гарах вэ гэдгийг хууль хяналтынхан тооцож гаргаж өгөх байх. Өр төлбөрийг энэ ондоо багтааж барагдуулахаар ажиллаж байна.
- Урьдчилгаанд шилжүүлээгүй үлдсэн мөнгөөрөө бид 700 орчим магадгүй түүнээс ч олон автобусыг тендерээр авна гэсэн төлөвлөгөөтэй байна. Өмнөх Нийслэлийн Тендерийн хороо Тэнүүн-Огоогоос 600 автобус авах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Харин одоо нээлттэй зарласанаас илүү олон, илүү чанартай автобус авах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.
Мөнгө байгаа л юм бол доор чинь өчнөөн туслах нэртэй нөхдүүд байгаа биз дээ тэд нараараа судлуулаад гэрээг нь хийгээд л авчих юм биш үү тендер гэж наад ченж сэтгэлгээнээсээ салаа ч төр барьж байгаа ухаантай юм бол
Чиний буцааж ачуулна гэж амлаад байсан ногоон автобуснууд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, номероо авчихсан үзлэгт ороод явж байна, ам ажил 2 чинь алд дэлмээр зөрөөд байна, шоунаас өөр юу ч үгүй хэн ч биш байсан байна ш дээ, ашгүй эртхэн тараа таниулсанд баярлалаа.
шшбг үнэлгээ хийгээд шууд өрөндөө авч болдог хуулийн ямар заалт бдаг бол өрөө авьяа