#Шууд: БХ-ын сайд Г.Сайханбаяр: Цэрэг юунаас болж нас барав гэдгийг эцсийн байдлаар тогтоосны дараа зарлана, цэргийн ангид дэглэлт байхгүй
БХ-ын сайд Г.Сайханбаяр:
- Зэвсэгт хүчний 326-р ангид гарсан хэргийг шалгаж байна. Ар гэр, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. Болсон процесс болон хэргийг хянан шалгах явцын мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжит хэмжээнд нь нээлттэй хүргэж байгаа. Ангид болсон үйл явдалтай холбоотойгоор цэргийн албанд үр хүүхдээ явуулсан эцэг, эхчүүд хандаж, хүсэлтүүд тавьж байна.
- 326-р ангид хууль хяналтын байгууллагынхан хойшлуулшгүй арга хэмжээ авч, задлан шинжилгээ хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эхний мэдээллүүдийг цагдаагийнхан өнөөдөр өглөө. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас нууж хаах зүйл байхгүй.
- Хэрэг болсон өглөө хууль хяналтын байгууллага, манай цэргийн анги, салааны захирагч нар бүгд газар дээр нь үзсэн харсан. Гадна талдаа бие эрхтэнд нь ямар нэг гадны нөлөө байхгүй гэдгийг хэлсэн. Бид хууль хяналтын байгууллага хэргийг шийдэхийг хүлээж байна.
- Цэргийн алба хаагч цэргийн анги салбарт ямар шалтгааны улмаас амиа алдсан нь одоогоор тогтоогдоогүй байна. Цэргийн анги байгууллагаас цэргийн алба хаагчидтай харилцааны зөрчилтэй холбоотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гарсан бол би сайдын хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна.
- Цэргийн алба хаагчдын дунд дэглэлт, зодоон цохион байхгүй. Зарим хэвлэл нэгнийгээ яргалдаг гэж бичиж байна. Тийм зүйл цэргийн анги салбаруудад байхгүй, энэ бол гүтгэлэг. Ард түмний “толгойг эргүүлсэн”, зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарыг ард иргэдийн хооронд хагалан бутаргах гэсэн санаатай зүйл явагдаад байна гэж үзэж байгаагаа энд хэлье.
- Оюутан бол цэргийн албанд татахгүй гэсэн заалт хуульд байхгүй. Сургуулиас нь “оюутан” гэж тодорхойлолт өгч болно. Тэр бол зүгээр бичиг. Оюутан байсан ч цэргийн алба хаах ёстой. Тухайн үеийн цэрэг татлагын протокол, тайланг үзсэн. Өнөөдөр цэргийн албан хаагчдын 21 хувь нь оюутнууд байгаа.
цэрэг амиа алдсан нь үнэн биздээ. тоглоом юм уу. нэг олддог амь. өөрий чинь хүүхэд эндсэн бол яахав. ичээч.