#ШУУД: Я.Содбаатар: Цэрэг татлагын дүрэм журамд өөрчлөлт оруулах чиглэлийг МУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс өгсөн
Я.СОДБААТАР:
- Батлан хамгаалахын салбарт авах арга хэмжээний талаар Засгийн газар болон УИХ-ын түвшинд ярилцаж байна. Засгийн газрын хуралдаанаар гэхэд л Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг шалгах ажлын хэрэг гарсан. УИХ-ын түвшинд ч гэсэн Зэсвэгт хүчний материаллаг баазуудыг нэмэгдүүлэх болон сахилга хариуцлагыг чангатгах тал дээр тодорхой хэмжээний үүрэг өгөгдөж байна.
- Цэрэг татлагатай холбоотой асуудал Зэвсэгт хүчний жанжин штабыг хариуцах асуудал. Гэхдээ цэрэг татлагатай холбоотой дүрэм журмыг өөрчлөх шаардлагатай гэдгийг Ерөнхийлөгчийн зүгээс Батлан хамгаалахын сайдад илэрхийлсэн. Тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн. Журам нь 2016 онд батлагдсан юм билээ. Ялангуяа эцэг эхчүүдийн оролцоог хангах чиглэл өгсөн. Ойрын хугацаанд шийдэгдэх байх.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!