#ШУУД: ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр: Хаана байна тэр Эрдэнэбилэг, Сайханбилэг нар..? Намайг гэнэт яллагдагчаар татчихсан

Н.БАТБАЯР:

- Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, оролцогчдоос гаргасан саналын дагуу хойшиллоо. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан. Намайг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг байгуулж  Засгийн газрын тогтоолыг гаргасан гэдгээр хамаарагдаж байгаа. Энэ асуудалд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. 

- Төмөрлөгийн үйлдвэр барьж байгуулах асуудал бол сүүлийн 6-7 Засгийн газар дамжсан. Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй гэвэл хэрэгтэй, үүнтэй хэн ч маргахгүй. Олон Засгийн газар дамжсан ажил учраас үр дүнгээ өгөх ёстой гэдэг үүднээс шийдвэр гаргасан. 

- Энэ хэрэг одоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал нэрийн дор болж байна. Миний бие Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ажиллаж байсан хүн. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай ямар ч холбоогүй. 

- Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр концессийн гэрээ байгуулснаар төмөр замтай болсон. Авто зам болон эрчим хүчтэй болсон. 

- Том зургаар бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь ОХУ-ынх байсан. Хамгийн сүүлд 1990 онд байгуулсан.  51 хувь нь монголын өмч, 49 хувь нь ОХУ-ын өмч байсан.  2016 онд ОХУ-ын 49 хувийг монголын нэр бүхий компани худалдаж авч, 100 хувь монголын талд ирсэн. Үүний үр дүнд ковидын үед монголын 3,5 сая иргэн, ААН-үүдийн тог цахилгааны мөнгийг 2 жил дараалан Эрдэнэт үйлвэр төлсөн. 

- Би шүүх хурлыг хурдан, нээлттэй хуралдаасай гэж хүсэж байна. Энэ шүүх хурлыг хийхэд байр савны асуудлаа шийдэхгүй бол багтахгүй байна. 

-Гангын үйлдвэрийн түүх яривал Дарханы үйлдвэр анх японы тусламжаар баригдсан. Гангын үйлдвэр барих гэж олон ажил хийсэн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл барьж чадаагүй байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед энэ ажил гэмт хэрэг болоод явчихлаа. 

- Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс С.Баярын Засгийн газрын эхэлсэн ажил. Та нар миний занг мэднэ. Хэн нэгнээс ямар нэг юм аваад шийдвэр гаргадаг хүн би биш. Хохирол учирсан эсэх дээр шүүх л шийдвэр гаргах байх. Төмрийн хүдэр урагшаа импортлох асуудлын бол хувьд ч, төрд ч байх үед байсан. Хэрэв их хэмжээний орлого олсон гэж үзэж байгаа юм бол татвар төлсөн байх ёстой. Татварын асуудлыг шалгах ёстой.

- Эрдэнэт үйлдвэр 9 их наядын хохирол учруулсан гэж үзсэн байна, яллах дүгнэлт дээрээ. Тэгсэн атал төрд буцааж авчирснаар хохирол барагдсан гэж үзээд байгаа юм.  Хохирол нь 9 их наяд, барагдуулсан хохирлын хэмжээ нь Эрдэнэтийн 49 хувь болжээ гэж тооцжээ. Гэтэл Эрдэнэтийн 49 хувийг 400 сая доллар буюу нэг их наядаар худалдаж авсан. 400 сая ам.доллар нь ойролцоогоор 1 их наяд болно. Тэгэхээр, 9 их наядын хохирол учруулсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй тооцоолол гэдэг нь харагдаж байна. 

- Энэ бүхнээс харвал энэ хэрэг улс төрийн хэрэг болчихлоо. Дархан төмөрлөгийн үйлдвэр концесоор хүлээсэн үүргээ биелүүлсэн. Төмөр зам барих ёстой байсан, автозам барих ёстой байсан, эрчим хүчний шугам барих ёстой байсан. Бүгдийг хийсэн.