#ШУУД: Ж.Батсуурь: Бид ирц бүрдүүлэхгүй, авлигын дагнасан шүүх байгуулахыг эсэргүүцэж байгаа

Ж.БАТСУУРЬ: 

- Эрх баригчдын хуулийн хулгай утгаа алдаж байна. Бүх зүйл дээр хонгил үүсгэж байна.  Арай хийж хараат бус байгаа шүүхийг дахиад л хонгил болгох нь. 

- Өнөөдрийг хүртэл том дүнтэй авлигын хэрэг шийдэгдсэн үү. Дандаа загас, жараахай барьж ирсэн. Нэг л зүйл ярингуут хууль эрхзүйн орчноо бужигнуудагаа болих хэрэгтэй. 

- 2016 оноос хойш МАН-ынхан төр барьж ирсэн. Энэ хугацаанд  авлигын асуудлаа шийдчих л байсан. Гэвч дийлээгүй. Одоо сонгууль ойртож байгаа энэ үед нийгмийн сэтгэлзүйг зөөллөх гэж ийм шийдвэр гаргаж байна:.

- Авлигын хэргээр даганасан шүүх байх шаардлагагүй. Харин түүнийхээ оронд шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх ёстой. Гэтэл АТГ-ын даргаа хүртэл өөрсдөө томилж байна.