#Шууд: “ЭТТ”ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цуснаас хүнцэл, хар тугалга их хэмжээгээр илэрчээ. Түүний ар гэрээс мэдээлэл өгч байна
ЭТТ ХК-ийн захирал асан Б.ГАНХУЯГИЙН АР ГЭРИЙНХЭН:
- Өнгөрсөн 7 хоногт шүүхэд удаа дараа хүсэлт гаргасны эцэст Б.Ганхуягийг Сонгдо эмнэлэгт 7 хоног эмчлүүлсэн. Энэ үеэр бид хэд хэдэн шинжилгээ хийлгэсний нэг нь хор судлал. Монгол Улсад энэ төрлийн шинжилгээ хийдэг олон улсын стандарт хангадаг ганцхан газар байдаг юм байна. Гэтэл Ганхуягийн үснээс үхлийн хэмжээнд хүргэх хүнцэлийн хор, цуснаас нь хар тугалга илэрлээ. Үснээс нь хүнцэлийн хор 9,6 хувь, цус, шээснээс нь хар тугалга 4,21 хувь илэрлээ. Энэ хүнийг гаднаас хордуулж байна.
- Ганхуяг өнгөрсөн 9 дүгээр сар шүүх дээр ноцтой мэдэгдэл хийсэн. Гэвч үүнээс хойш түүний биеийн байдал нь эрс муудсан. Одоогоор Б.Ганхуягийн биеийн байдал суларсан бөөлжис цутгах, үс унах, яр шарх гарах шинж тэмдэг илрээд байна.
- Хүнцэлийг эрт дээр үеэс хаадын хор гэж нэрлэж ирсэн. Учир нь хүнийг аажмаар хордуулж, улмаар үхэлд хүргэдэг хор. Бид энэ шинжилгээний хариуг хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн ч одоогоор хариу өгөөгүй байна.
-
461 d uguud ymar hariu avah ym ? ted chini zugeer l manaach , ymarch hariu uguh erh medel tedend bhuiee !
хор илэрсэн нь үнэн бол өөрийн амиа хорлох оролдлого нь бүтсэнгүй юу, эсхүл ойрын нөхөд нь өгөв үү их л ойроос байдаг, мөн Энэ Ганхуяг-ын Эгч, Хүргэн ах 2 нь жижиг цэцэрлэг ажиллуулж байгаад Дүүгээ том захирал болсны дараа Гэнэт л богд ууланд том газар аваад 60-70 том хаус барьж зарсан Гэнэт баяжигсад гээд байсан нь Энэ 2 мөн үү, эсхүл өөр эгч ах нь юм болов уу гэж Тамхины цэг дээр ярьцгаах юм
Нээрээ Олон хүүхэд хордсоныг шинжлэх газар олдохгүй байсан даа,,,,
Гэмт хэрэгтнийг хамаатнуудын дундаас л хайх хэрэгтэй. Алуурчид голдуу ойрын хүмүүс л байдаг юм.
Одоо хэрэгтнүүдийг шууд ил хэлэх л хэрэгтэй юм. Илрэхээс айсан хүмүүс л байх
Үгүй байлгүй дээ , Гэхдээ "Алдсан хүн арван тамтай" гэдэг шиг дүүгээ , нөрхийгөө шоронгоос гаргаж авахын иймэрхүү юм ярих л байх
Хуцаач бусад хоригдож бга хүмүүсийг адил шинжилгээнд хамаруул
Munguu idea bolhooro zugeer idsen hoinoo bie n uvduud baidag hefsuu ymas
Шинжилгээний байгуулга сонин шүү иим юумыг шинжлээд бж , хордсон хүүхдүүдийг шижилж чадаагүй л бгаа даа
яг үнэн.
Үнэн бол зохион байгуулалтай л бна да. Амьд гэрчыг устгах л бх да. Хамгаалалтанд авах байлгүй.