Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.БЯМБАЖАРГАЛ:
- Үндсэн хуулийн хамгийн эхэнд Монгол Улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс гэж заасан байдаг. Нутаг дэвсгэр нь засаг захиргаанд харъяалагдахаар тунхагласан.
- Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-т, - Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж заасан байдаг. 1992 оны Үндсэн хуулиас гадна өмнө нь хэрэгжиж байсан хуулиудад ч гэсэн газрын харилцааг энэ хэлбэрээр зохицуулж ирсэн байдаг. Газар эзэмших эрхийг зөвхөн МУ-ын иргэнд олгодог. Ингэхдээ хэрвээ тухайн иргэн өөрийн эзэмшлийн газраа бусдад зарах, шилжүүлэх, бэлэглэх бол төр хяналт тавьдаг. Үүнийгээ Үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн байдаг. Дэлхийн улс орнуудад хуульдаа ингэж тодорхой заасан улс ховор. Энэ нь Монгол Улс газраа эзэмшүүлэх, ашиглуулах харилцаандаа онцгой ач холбогдол өгч ирсэний илрэл юм.
- Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн энэ удаагийн чиглэл бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!