Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат 2023.12.22


Нүүрсний сонсгол өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна. Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “Шинжээч нар зөв ойлголт  өгч,  зөв мэдээлэл тараах шаардлагатай байна. Өнөөдөр 404 их наяд төгрөг гэж гэсэн ойлгомжгүй тоо гаргаад ирлээ. Наад худлаа тооноос чинь болж нийгэмд хагарал үүсгэнэ шүү” гэдгийг сануулсан юм. Тэрээр Бор тээгийн уурхай дээр нүүрс баяжуулах үйлдвэр байгуулсан МТАС түшлэл хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барихдаа  нэг ч төгрөг, нэг ч тонн нүүрс аваагүй байгаа юм байна. Энэ талаар шинжээч нараас тодруулья” гэсэн боловч Хууль зүйн сайд Б.Энхбаяр шинжээч нарт хариулт өгөх боломж олгосонгүй.