#Шууд: Нийтийн тээврийн маршрут, шинэчлэлийн талаар мэдээлэл хийж байна

- Нийтийн тээврийн 600 автобусны парк шинэчлэлийн ажил ирэх сарын 2-нд дуусна. Автобус авснаар нийтийн тээврийн парк шинэчлэл дуусахгүй. Маршрут болон төлбөрийн системыг шинэчилж, хувийн компанудтай хэрхэн хамтран ажиллах, цаашид хэрхэн ажиллах вэ зэрэг цогц бодлогын шинэчлэл хийгдэж байна. 

- Маргаашнаас нийтийн тээвэр шинэ маршрутаар явж эхэлнэ. Хуучин 110 чиглэл 74 болж багасна. 

- Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна.

-  Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой. 

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байна. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан. Мөн маргаашаас үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэв.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна.