Цаг үеийн нөхцөл байдалтай /гал түймэр/ холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:
- БЗД-ийн 26-р хороо, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр түлш тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэх дуудлагыг 01.06 цагт хүлээж авсан. Дуудлагын дагуу Нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригад тэргүүтэй 200 алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэй очиж, тархалтыг зогсоож ажилласан.
- Энэ явцад уулзварын зүүн урд Edu Apartment хотхоны 207-р байр, Глобал сургууль, Санни таунд гал илэрсэн. 02.12 цагт тархалтыг бүрэн зогсоож, 04.30 бүрэн унтраасан.
- ЦЕГ, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн ЗДТГ, УСУГ, УБТЗ ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт гээд нийт 600 гаруй алба хаагч 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа.
- Шадар сайд, УОК газар дээр нь ажиллаж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангасан. Edu Apartment-ийн 30 иргэн, тэр дунд 23 том хүнийг "Купер" зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн.
- ХНХЯ-наас тэдний амьжиргааг дэмжих, буцалтгүй тусламж олгох чиглэлд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан.
- Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлэгт 1, ЭХЭМҮТ-д 3 хүн эмчлүүлж байна. Нийт 30 машин шатсан байна.
- Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин уулзвараар гарахдаа давхар хий эргэж, суудлын машинтай мөргөлдсөнөөр дэлбэрэлт үүссэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
- 63-р ангийн гурван алба хаагч 40 метр зайд шидэгдсэн ёмкост оногдож нас барлаа. Ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна
Ohjj
Камерийн бичлэгээс харахад мөргөлдөөгүй том нь эргэхдээ араараа жижиг машинаа хамчихсан юм шиг, уул нь ямар ч хурдгүй аажуухан эргэж байгаа, жижиг машин нь нэгдүгээр зам дээр зогсож байсан юм шиг харагдах юм
муу новшнууд олон аавын хүүг алж бна даа дарга нар огцрох ёстой