Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ тээвэрлэж явсан ачааны автомашин мөргөлдөж, улмаар гал алдаж, дэлбэрсэн осол гарсан.

ОБЕГ-аас мэдээлж байгаагаар ослын улмаас Онцгой байдлын гурван алба хаагч нас барж,  Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлэгт 1, ЭХЭМҮТ-д 3 хүн эмчлүүлж байна. Нийт 30 машин шатсан байдалтай байна. 

Ослын улмаас гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэгдсэн иргэдийн тавынх нь биеийн байдал хүнд байна. 

ГССҮТ-өөс мэдээлж байгаагаар нийт 14 хүн иржээ. Үүнээс 4 иргэн эмнэлгийн тусламж аваад буцсан бол эрчимтийн тасагт 5 хүнийн биеийн байдал маш хүнд, 80-90 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна.