#Шууд: Д.Мөнх-Эрдэнэ: Яахаараа хот дотор 60тн газ тээвэрлээд явж байдаг юм? Найз маань 60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна
Д.МӨНХ-ЭРДЭНЭ:
- Манай найз дүүгийн хамт осолд өртсөн байна. Түлэгдэлт нь 50-60 хувь байна. Иргэний хүний хувьд хэлэхэд энэ бол стандарт. Манай Улаанбаатар хотод стандарт мөрдөгдөхөө байгаад удаж байна.
- Шатах тослох материалын агуулах хот суурин газраас хол байх ёстой. Нэг удаад 1-2 тонныг тээвэрлэх ёстой. Яагаад хотод 60 тонн газ тээвэрлээд явчихав. Энэ бол ноцтой асуудал. Ялангуяа Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг, бөөнөрөл ихтэй хот.
- Өнөөдөр хотод бараг байшин болгоны гадаа шатахуун түгээх станц байна. Тухайлбал хотын төвд 31 дүгээр сургуулийн хажууд ШТС бий. Хүүхдүүд нь биеийн тамирын хичээл орж байхад шатахуун үнэртээд байна гэдгийг олон удаа хэлж, сануулсан. Нийслэлд хүртэл хүсэлт өгч, агаарын чанарыг нь хэмжүүлж байсан. Тоогоогүй. Шатахуун үнэртээд байна гэдэг дүгнэлт гаргасан байцаагчийг ажлаас нь халчихсан байсан.
- Хотын төвд ШТС байвал иргэдийн амьдарч байгаа газраас хол байрлах ёстой. Нэг ШТС орлогыг бодож, нийтээрээ дэлбэрэх үү. Үндсэн хуульд иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой заасан. Гэтэл иргэд гэртээ байхдаа аюулд өртөж, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч, золгүй тохиолдолд өртөж байна шүү дээ.
- Дээр нь төмөр зам руугаа шахаад байр барьж байна. Гэтэл энэ төмөр замаар аюултай бараа тээвэрлэдэг. Хэрэв тухайн төмөр зам өчигдрийнх нь дэлбэрвэл яах вэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд стандартгүй газар олгосон хүмүүсийг бүгдийг нь шалгах хэрэгтэй.
- Манай хамаатны ахын 19 настай хүүхэд аавдаа сэлбэг хүргэж өгөх яваад дэлбэрэлтэд өртөөд 90 хувийн түлэгдэлтэй эрчимт эмчилгээний тасагт байна. Зам дээр мөрөөрөө явж байгаад дэлбэрэлтэд өртчихлөө. Амьд явах баталгаа алга.
ОРОН СУУЦАНД ХООЛНЫ ГАЗАР БАЙРЛУУЛАХАА БОЛИОЧЭЭ. ДАШВАНЖИЛ ГЭСЭН МАШИНААР БАЙНГА МАШ ТОМ БАЛОНТАЙ ХИЙ АВЧИРЧ БАЙРЛУУЛДАГ. ОРЦОНД ДАНДАА ХИЙ ҮНЭРТДЭГ. ХООЛНЫ ГАЗРЫХАНД ХЭЛЭХЭЭР МАНАЙ ХИЙ АШИГЛАДГҮЙ ГЭЖ ХУДЛАА ЯРЬДАГ ОРООД ҮЗЭРЭЭХ БОСОО ХҮНИЙ ДАЙТАЙ ӨНДӨРТЭЙ МАШ ӨРГӨН БАЛЛОН БАЙРЛУУЛЖ ДУУСАХААР НЬ СОЛЬСОН ЮМ ТЭГЭЭД ҮНЭРТЭЖ БАЙГАА ГЭДЭГ. ХЭЗЭЭ ДЭЛБЭРЭХ ЮМ БОЛ, ХОТЫН УДИРДЛАГАА. 1-Р40МЯНГАТЫН БАЙРНЫ НЭГ ДАВХРУУДАД БҮГДЭД НЬ ХООЛНЫ ГАЗАР БАЙРЛАДАГ.
Дүнжингарын энэ зам байнга түгжрээтэй байдаг.Нямбаатар энэ зам дээр түгжээ арилгах талаар ямар ч ажил хийгээгүй.
МАН бидэнд хамаагүй гэсэн мэдэгдлийг гаргасан байна.