#ШУУД: “Эко автомашин импортлогчдын холбоо”ТББ-аас нийслэлд шинээр улсын дугаар олгохгүй болгох гэж буй НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийж байна
“Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ:
- Хотын дарга Х.Нямбаатар цагаан сар болох гэж байгаа, зав өдрүүдэд иргэдээ машинтай болох эрхгүй болгох гэж байна. Өнгөрсөн 12 дугаар сард Түгжрэлийн бууруулах, гэр хорооллыг барилгажуулах тухай хуулийг яаралтай горимоор батлуулсан. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн. Учир нь энэ хуулиар Улаанбаатар хотод дугаарын хязгаарлалт тогтоох эрхийг НИТХ-д олгосон. Улмаар түгжрэлийг бууруулахтай холбогдуулан шинэ автомашинд дугаар олгох хязгаарыг тогтоох тухай тогтоолын төслийг НИТХ-д оруулсан байна. Тогтоолд дээд хязгаар нь 730 мянган машинд дугаар олгох тухай заасан байна. Гэтэл танилцуулга дээр нь Улаанбаатар хотод одоогоор бүртгэлтэй байгаа 730 мянга гэж бичжээ. Өөрөөр хэлбэл хэрэв энэ тогтоолын төсөл батлагдвал маргаашнаас эхлэн Улаанбаатар хотын иргэд автомашины дугаар авах эрхгүй болох нь. Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхэнд шууд халдаж байна. Улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгон гэж ярьж байна. Бидний амьдрал Сингапур шиг баян чадах уу.
- Улсын төсвийн багагүй хэсгийг автомашины импортын татвар эзэлдэг. Энэ татварыг иргэд төлдөг. Гэтэл үүн дээр дугаарын мөнгө нэмэгдэхээр болчихлоо. Энэ бол маш аюултай, авлигын сүлжээ бий болох нь. Х.Нямбаатар явна, харин иргэд үлдэнэ. Гэтэл ганцхан шийдвэрээрээ иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлчихлээ. Нэг машин авах гэж дахин нэг машин авах хэмжээний мөнгөөр дугаар авах болчихлоо.
- Иргэдийн 98 хувь нь машин зээлээр авдаг. Хэрэв хууль батлагдвал автомашинтай холбоотой бүх салбар үүдээ барина. Ажил болсон хүмүүс яах уу, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнө л жагсана шүү дээ.
Нямбаатарын санаа биш ээ. Цаана нь “Улаанбаатар хотын түгэрэлийг бууруулах үнэдэсний хороо” гэдэг төсвийн мөнгөөр угжуулсан хэсэг нөхдийн санаа юм.
Буруу жолоодлоготой машин импортоор оруулахаа зогсооё. Ойрын хэдэн жилдээ машины импортоо ч зогсоох хэрэгтэй.
Нямбаатар ямар хамаатай гэж. Тэр НИТХуралтайгаа заргалд. Тэнд МАНАН ч бий хүн ч бий.