#Шууд: ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын цахимжилтыг эрчимжүүлэх чиглэлээр 670 мянган ам.долларын өртөг бүхий арга хэмжээ хэрэгжүүлнэ.


ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.

Хөтөлбөрийн 5 үндсэн арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихэд зориулагдана.  Тухайлбал,

  • Жирэмсний хяналтын карт,
  • Амбулаторын карт,
  • даатгал,
  • жор,
  • Дүрс оношилгооны дүгнэлт,
  • Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ гэж ЦХХХЯ-наас мэдээллээ.