#ШУУД: Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан талаар Өрөг мн сайт мэдээлсэн. Уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.МИШИГДОРЖ: 

- Манай алба хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчид насан хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж, холбогдох албаны шалгалт явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн. Улмаар ЦЕГ-ын  тусгай субьектийн үйлдсэн хэргийг мөрдөн шалгах хэлтэс харъяаллын дагуу шилжүүлсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дээрх хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь түр түдгэлзүүлсэн.

- Цахим орчинд цагдаагийн байгууллага цагдаа нарын холбогдсон энэ гэмт хэргийг үнэн зөвөөр шийдэх чадах уу гэсэн эргэлзээ байсан. Хэрвээ цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өмгөөлж хамгаалах эрхзүй, боломж байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна. 

МБА-ны дарга, цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ: 

- Олон нийтийн цахим хэрэгсэлд цагдаагийн 4 алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ асуудал дээр мэдрэмжтэй хандахыг уриалж байна.