НОБГ-аас “Миний" сүлжээ дэлгүүр, агуулахад гарсан гал түймрийн талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн:
- "Өнөөдөр 10:28 минутад нийслэлийнЧингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гал түймэр гарсан дуудлагаар ОБЕГ-ын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэсэн.
- Галд 10х18 метр талбайтай 3 давхар барилга галд өртсөн. Манай алба хаагчид 12:30 минутад галын тархалтыг зогсоосон. Нийтдээ 7 ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.
- 15:00 цагт галыг бүрэн унтраасан. Одоогоор хэргийн газар цагдаа хууль хяналтын байгууллагын төлөөллүүд үзлэг хийж байна. Энэ галд ОБЕГ нэг алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа. Тийм учраас амь насаа алдсан алба хаагчийнхаа ар гэрт онцгой байдлын газрын удирдлага нийт хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Одоо хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэргийн газрын үзлэгийг зохион байгуулж байна.
- Тухайн барилгын хамгийн дээд давхарт худалдаа үйлчилгээ, доод давхаруудыг агуулгын зориулалтаар ашиглаж байсан. Энд янз бүрийн бараа байсан. Алба хаагчдад хөдөлмөр хамгааллын дутагдалтай зүйл байгаагүй.
- Яг ямар шалтгааны улмаас алба хаагч маань нас барсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Бусад алба хаагчдын биеийн байдал хэвийн.
- Гадны иргэд өртсөн буюу угаартсан гэх мэдээлэл одоогоор алга. Тухайн 3 давхар обьект тэр чигтээ галд өртсөн.
- Амь насаа алдсан алба хаагч онцгой байдлын албанд 20 гаруй жил ажилласан, бага насны 5 хүүхэдтэй байсан.
Тэр муу сэндвич шатна л биз хайран хүний амь хүсэлт өгөөд байхад тэтгэвэрт нь гаргачихгүй дээ удирдлага буруу байна!