#Шууд: МЗХ-ны дарга Б.Сэргэлэнбаатар болон залуусын төлөөлөл ХЗДХЯ-нд шаардлага хүргүүлж байна…

МЗХ-ны дарга Б.Сэргэлэнбаатар: 

- АН шивэртэй хөл, шавартай гутлаараа МЗХ-ыг дэвсэлбэл бид зүгээр суухгүй, тэмцэнэ. Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл та залуучууд руугаа битгий дайраач. Үеийн үед дайрч ирсэн. 

- УБЕГ-ын даргаар Сүхбаатар аймгийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан У.Болдхүү дарга хийх ямар ч чадамжгүй хүн очсон. Хяналт шалгалтын хэлтсийн даргыг давхар хашдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн хүссэнээрээ ажилладаг гэсэн үг. Энэ хүн эрх мэдлээ ашиглаад МХЗ-ны удирдлагыг сольчихсон. Гэтэл өнөөгийн МХЗ-ны удирдлагууд нь энэ талаар огт мэдээгүй. Зөвхөн цаасан дээр, бүртгэл дээрээ сольчихсон байсан. Дараа нь  намынхаа хэдэн залуучуудыг явуулаад МЗХ-ны хаалгыг нь эдвэж, цоожны голыг нь солиод эзэн суучихлаа.