Япон улсын Токио хотод үргэлжилж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн 42 км-ийн төрөлд уралдаж, 65 дугаар байрт шалгарлаа.

Энэ сарын 13-21-нд зохиогдож буй 20 дахь удаагийн ДАШТ-д дэлхийн 198 орны 2202 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголын талаас дөрвөн марафонч оролцож байна. Тэдний дундаа 44 настай Б.Сэр-Од хамгийн ахмад нь бөгөөд 12 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож буйгаараа онцлог юм.

Тэрбээр хөнгөн атлетикийн ДАШТ-ий түүхэнд марафон гүйлтээр хамгийн олон удаа оролцсон тамирчинд тооцогдож байна.