НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу есдүгээр сарын 17-ны 13 цагт болно.
Тохиролд 2025 оны наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Сугалааны тохирлыг ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Сугалааны урамшуулалд:
- Гурван орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- Дөрвөн орон таарвал /40,000-100,000/
- Таван орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- Зургаан орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- Долоон орон таарвал /500,000- 10 сая төгрөг/
- Найман орон таарвал /5-30 сая төгрөг/ тус тус олгодог юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!