“Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас баривчилж, өчигдөр Монгол Улсад авчирсан байна.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард зодооны хэрэгт холбогдон шалгагдаж байсан ч наймдугаар сарын 20-нд Монгол Улсаас гарч явжээ. Хил гарахдаа хууль хяналтын байгууллагад “найз охины бие муудсан тул зайлшгүй явах шаардлагатай болсон, наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ” хэмээн мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр тогтоосон хугацаанд ирээгүй тул цагдаагийн байгууллагаас Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

Б.Амарсайханыг хил давж зугтсанаас болж, хэрэг шалгах ажиллагаа удааширсан бөгөөд уг хэрэгт нийтдээ гурваас дөрвөн хүн холбогдон шалгагдаж байгаа юм. Хэргийн шийдвэрлэхэд Б.Амарсайханы мэдүүлэг онцгой ач холбогдолтой гэж эх сурвалж мэдээлэв.