CS2-ын дэлхийн чансаанд нэгт бичигдэж буй “The MongolZ” баг “Шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч” уриатайгаа холбон үндэсний бичгээр эсээ бичих уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Уралдааныг энэ сарын 20-ныг хүртэл материал хүлээн авсны эцэст шилдэг бүтээлүүдийг тодруулсан байна.

  • Тэргүүн байр – 17 настай О.Биндэръяа “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” сэдэвт эсээгээрээ шалгарч, ERKHI MERGEN JERSEY, ERKHI MERGEN STICKER, Discord Nitro, The MongolZ Discord server 7,000 XP, нэг сарын хугацаатай Warchief Role зэрэг шагналын эзэн болов.

  • Дэд байр – 15 настай Т.Жинжбадам

  • Гутгаар байр – 20 настай А.Номин “Ялагдашгүй сүнс” эсээгээрээ тус тус шалгарчээ.

“The MongolZ”-ийн уриаг үндэсний бичигтэй холбон, залуу үеийн уран сэтгэмж, сэтгэлийн хүчийг илэрхийлсэн энэхүү уралдаан олон нийтийн сонирхлыг татсан арга хэмжээ боллоо.