“ШШГБ-аас шүгэл үлээж байна” гэх тус байгууллагын алба хаагчийн мэдээлэлд Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь нар С.Эрдэнийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Н.Батдуулгатай хорих ангид уулзалт хийсэн талаар Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнтэй холбогдуулан албаны эх сурвалжаас тодруулга авлаа.
Танай байгууллагын алба хаагчийн өгсөн мэдээлэлд дурдагдсан Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь нар Н.Батдуулгатай хорих ангид зөвшөөрөлгүй уулзалт хийсэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?
- Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь гэх иргэнийг холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүй уулзуулсан байсан. Тус асуудлын дагуу албаны шалгалт явуулж, буруутай алба хаагч нарт хариуцлага тооцсон.
“ШШГБ-аас шүгэл үлээж байна” гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн. Тухайн асуудалд танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
Дээрх хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцогдсон нэр бүхий алба хаагчид зориудаар алба хаагч гэх иргэнээр байгууллагын эсрэг бодит бус мэдээлэл түгээж болзошгүй байгаад нь харамсаж байна.
ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалан: АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА АСАН С.ЭРДЭНЭ Н.БАТДУУЛГАТАЙ УУЛЗСАН ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Холбоотой мэдээ

Нийгэм · 46 мин
Амар амгалангийн өлгий мэт өрнөх цаг хугацаа хүн бүхэнд бий

Улс төр · 52 мин
Ахмадууд нэн шаардлагатай даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй олгох гэж буйд талархлаа илэрхийлэв

дэлхий · 59 мин
Лос-Анжелес хотод автобус, мэдээллийн нисдэг тэрэг дараалан осолдож, таван хүн амиа алджээ

· 1 цаг
С.Жамбалжамц дугуйн спортын засмал замын цуваа уралдаанаас хүрэл медаль хүртлээ

Нийгэм · 1 цаг
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

· 1 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!