“Бараа материал зарна, хүргэлттэй” гэх хуурамч зар байршуулж иргэдийг залилж гадаад руу зугтаасан этгээдийг баривчилжээ

Сэтгүүлч
2025/10/08

Цахим орчинд “бараа материал зарна, хүргэлттэй” гэх хуурамч зар байршуулж, 52 иргэнийг залилсан этгээдийг интерполын шугамаар Турк улсаас олж тогтоон, Монгол Улсад шилжүүлэн авчирсан байна.

Тодруулбал, тус этгээд Л нь цахим орчинд үнэртэй ус болон төрөл бүрийн эд бараа худалдаална, хүргэлтээр үйлчилнэ гэх агуулгатай зар байршуулж иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авчээ. Ийнхүү бусдыг залилж олсон мөнгөө амьжиргааны эх үүсвэр болгосон тэрбээр үйлдлээ илрүүлсний дараа Монгол Улсын нутаг дэвсгэрээс оргон зайлсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн шалгах албанаас хамтран ажиллаж, интерполын “улаан булант зар” мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилсны үр дүнд Л-г Турк улсад байгааг тогтоожээ.

Ингээд Турк улсын Интерполын албатай хамтран ажилласны дүнд энэ оны наймдугаар сард Л-г Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна