Цагдаагийн алба хаагч шатаж буй гэрээс бага насны хоёр хүүхдийн амийг аварчээ

Сэтгүүлч
2025/11/12

2025 оны 11-р сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт айлын гэр галд өртсөн хэрэг гарчээ.

Тус хорооны цагдаагийн хэсгийн байцаагч залуу уг айлыг хармагц түргэн шуурхай очиж, шатаж буй гэрт байсан 3-13 настай хоёр хүүхдийг галын голомтоос гарган амь насыг нь авран хамгаалжээ. Мөн иргэдтэй хамтран галыг тархахаас өмнө унтрааж, онцгой байдлын алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.

Ингэж түргэн шуурхай шийдвэр, эр зориг гаргасан цагдаагийн алба хаагчийн бэлэн байдал, үнэнч хандлага иргэдийн талархлыг хүлээжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна