Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан. Эдгээр багаас шилдэг бүтээлүүдийн эздээр:
Тэргүүн байр - TEAM 13 Франц Улсын оролцогчид
Хоёрдугаар байр - TEAM 6 БНХАУ-ын оролцогчид
Гуравдугаар байр- TEAM 12 Австрали Улсын оролцогчид
Тусгай байр- TEAM 23 Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы оролцогчид
Тусгай байр - TEAM 19 Финлянд, Сингапур, БНХАУ-ын оролцогчид шалгарсан юм.
Тус шалгаруулалтад Монгол Улсаас “Ланд Овнер” ХХК болон Өвөр Монголын “Гранд Архитектур Дизайн” компанийн хамтарсан /TEAM 23/ баг тусгай байр эзэлсэн бөгөөд Монгол Улсаас шагналт байранд шалгарсан цорын ганц баг боллоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!