“Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь ДАШТ буюу 1.2 сая ам.долларын шагналын сантай StarLadder Budapest Major 2025 тэмцээн энэ сарын 24-нд Унгарын Будапешт хотноо эхэлнэ. Монгол улсаас The MongolZ болон The Huns Esports баг оролцохоор бүртгүүлжээ. Тус тэмцээнд оролцох The MongolZ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Senzu-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сард The MongolZ баг Senzu-г сэлгээнд суулгаж, Controlez буюу Б.Өнөдэлгэрийг түр орлон тоглогчоор багтаа нэгтгэсэн юм.
Тодруулбал, "The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, "Senzu"-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлсэн талаар тэмцээн зохион байгуулагчид өнгөрсөн шөнө мэдээлсэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!