Энэ УИХ-д Ардчилсан нам 42 суудалтай. Энэ болчамлахааргүй тоо. Гэвч тэдний ажил чамлагдаж байна. УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүн хариуцлагатай байж, бодитой ажил хийхийн оронд хийж бүтээж, ачаа үүрч яваа хүмүүсийг тасралтгүй шүүмжлэх замыг сонгож байна. Тэд улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх тодорхой санал, хууль, бодлогын шийдэл гаргахын оронд бусдын ажлыг үгүйсгэж, улс төрийн оноо авахыг илүүд үзэх болсон нь тун харамсалтай. Ийм үйлдэл хийж байгаа гишүүдийн дийлэнх нь УИХ-д анх удаа сонгогдсон, залуу боловсон хүчин байгаа нь бүр ч ихээр харуусал төрүүлж буй. Тухайлбал, тэдний байнгын бай болсон нэг хүн нь Хотын дарга Х.Нямбаатар. Ажил хийж байгаа хүнийг шүүмжлэх нь амархан ч өөрсдөө санаачилга гаргаж, хариуцлага үүрч, үр дүн гаргах хэцүү. Тэдний ийм хандлага парламентын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хөгжлийг хойш татаж, эцсийн дүндээ ард иргэдийн итгэл найдвар алдагдахад хүргэж байгаа юм. Шүүмжлэл хэрэгтэй ч шийдэл, хариуцлагатай үйлдэл дагалдахгүй бол улс төрийн хоосон маргаанаас өөр юу ч биш болж хувирна. Тиймээс УИХ-ын гишүүд хэн нэгнээс өө хайж, хүн шүүмжлэхийн оронд хууль санаачилж, иргэдийг төлөөлөх үүргээ биелүүлэхдээ илүү анхаарвал ямар вэ. Мөн шүүмжилсэн ч аливаа асуудалд өнгөцхөн хандахаа больж, илүү ул суурьтайгаар судлаж байж ам нээх хэрэгтэй байна. Тэдний шүүмжлэл нь бодит үйл хэрэгт бус зөвхөн сошиалд зориулагдаж байна.
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий

Холбоотой мэдээ

Нийгэм · 13 цаг
Драгон төвийн 3 давхраас 25 настай эмэгтэй унаж, нас баржээ

Хууль эрхзүй · 13 цаг
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

Нийгэм · 14 цаг
Геологийн төв лабораторийн уулзварын урд хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана

Нийгэм · 14 цаг
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

· 15 цаг
ОХУ-аас нийлүүлсэн шүлхийн вакцины нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Улс төр · 16 цаг

Цогтгэрэл гэгч бгаа цагт АНам сөнөх талруугаа явна. Тэгээд дээр нь хятад сяо овогт баярцогт бгаа цагт баларна уу гэхээс сэрэхгүй. Миний үг 28 онд орой руу чинь орно
Ардчилсан нам УИХ -д байдаг юм байхдаа.Бүгд л хоорондоо хамааралтай ах дүүс юм биш үү