Монгол Улсын баг “HEYBALL”-ийн Дэлхийн цомын анхдугаар тэмцээний аварга боллоо

Сэтгүүлч
2026/01/20

Австралийн Брисбен хотод энэ сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хятад пүүл бильярдын багийн Дэлхийн цомын тэмцээн-д Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг оролцлоо.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртэж, Дэлхийн цомын анхдугаар тэмцээний аваргаар тодорсон түүхэн амжилт гаргалаа.

Аваргын багийн бүрэлдэхүүнд:

  • Э.Тэмүүжин (багийн ахлагч),
  • Л.Дэлгэрдалай,
  • Д.Дамдинжамц нар багтсан байна.

Онцлон дурдвал, багийн ахлагч Э.Тэмүүжин нь Монгол Улсаас heyball (Хятад пүүл) төрлөөр төрсөн анхны Азийн аварга бөгөөд өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2016, 2017 онуудад хошой мөнгөн медаль хүртэж байсан амжилттай тамирчин юм.

Энэхүү ялалт нь Монгол Улсад пүүл бильярдын спорт эрчимтэй хөгжиж буйг олон улсын түвшинд бататгасан чухал амжилт болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна