Манай улс Соёлын сайд Ч.Номингийн санаачилга ажиллагааны үр дүнд “Монгол нүүдлийн зан үйл”-ийг дэлхийн өвд бүртгүүлсэн нь олны анхаарал татсан үйл явдал байв. Тодруулбал, Парагвай улсад болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2024 оны арванхоёрдугаар сард албан ёсоор бүртгэжээ. Энэ нь Монголоос ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болсон.
Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрсээр байгаа. Тийм ч учраас хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд Ч.Номин тухайн үед онцолж хэлж байв. Монгол уламжлалт нүүдлийн соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлснээр үндэстний онцлог ондоошлыг дэлхийд таниулж, улмаар үр хүүхэд хойч үедээ нүүдлийн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх шаардлага байгааг сануулж байна. Мөн Монголчуудын соёлын үнэт зүйлсийн үнэ цэнэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, баялаг байдал нь улам бүр өргөжин хөгжсөөр байна.
Парагвай улсад болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2024 оны арванхоёрдугаар сард албан ёсоор бүртгэсэн билээ. Үүнд Соёлын сайд асан Ч.Номингийн санаачлага, оролцоо өндөр байсан юм.
Эх сурвалж: “Соёлын сайд асан Ч.Номин: Монгол нүүдэл Дэлхийн өвд бүртгэгдэж, улс орноо сурталчилж байна” мэдээний хэсгээс
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!