Дэлхий нийтээр VUCA үе буюу тогтворгүй тодорхойгүй, нарийн төвөгтэй байдал ноёрхож буй энэ цаг үед буй компаниуд ч хүний нөөцийн бодлогодоо өөрчлөлт хийж, шинэ үеийн ажиллах хүчний онцлогт тохируулах чиглэлд анхаарч байна. Манай улс ч мөн хүний нөөцийн салбарын шинэ трэндээс хоцрохгүй хөл нийлүүлэн алхахаар тасралтгүй суралцаж буй. Энэ сарын 10-ны өдөр 2026 онд хүний нөөцийн менежмэнтэд тренд болж буй туршлага хуваалцах форум болсон юм.
Энэ удаагийн форумаар хүний нөөцийн менежментийн тренд, чиглэлийг танилцуулах зорилгоор “2026 HR Trend”форумыг энэ сарын 10нд зохион байгуулсан бөгөөд форумд Солонгосын ORP институтийн бизнес хариуцсан захирлууд урилгаар оролцон илтгэл тавьсан юм.
Форум нь үндсэн 4 сэдэв буюу Хүний нөөцийн удирдлага менежментийн стратегийн тренд ,Сонгон шалгаруулалтын тренд, Хүний нөөцийн үнэлгээний тренд, Хүний нөөцийн хөгжүүлэлтийн тренд сэдвээр салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариултын хүрээнд зохион байгуулагдлаа. Сэдэв тус бүр 2026 онд хүний нөөцийн менежментийн шинэ трендийн онцлог давуу тал, анхаарах асуудлуудыг нэгтгэснээрээ давуу талтай байлаа.
“2026 HR Trend”форумын онцлог нь хүний нөөцийн менежментийн бодлого стратеги, хөгжүүлэлт зэрэг бүхий л хэсэгт хиймэл оюун ухааны ашиглалт оролцоо хүч түрэн нөлөөлж буй ч ялангуяа сонгон шалгаруулалтад AI ашиглах тухай илтгэл байсан юм.
Тус илтгэлд хойшдоо ажил горилогч нарын одоогийн ур чадвар чухал ч тухайн хүний өсөж сайжрах боломж бололцоо, хурдтай шинэ өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан байх чадварыг илүүтэй чухалчлах болж сонгон шалгаруулалтад ашигладаг тест аргачлалууд улам төрөлжих хандлагатай болж буй ба AI – ийн оролцоо ч нэмэгдэх нь тодорхой байна. Гэхдээ AI – ийг аль түвшин хүртэл ашиглах эсэх нь одоо ч нухацтай асуудал хэвээр байна. AI – ийг ажилд авах, албан тушаал ахиулах зэрэг чухал шийдвэр гаргах түвшинд бус харин шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх хэмжээнд ашиглах нь зүйтэй талаар ярилцсан нь анхаарал татаж байсан юм.
Дээрхи форумд АПУ групп,Энержи Ресурс ХХК,Номин Холдинг групп,Мобиком корпораци,Инвескор санхүүгийн байгууллага, Макс Импекс,ХХК,Хан Алтай Ресурс ХХК,Премиум Нексус ХК,Семо Глобал групп,Могул Групп, Зэс Эрдэнийн Хувь ХХК, Худалдаа Хөгжлийн Банк, ЭМЖЖ ХХК ,Мандал Санхүүгийн Нэгдэл,Грейп Сити Монголиа ХХК,Говь Круйзер Транс ХХК зэрэг томоохон компанийн төлөөллүүд оролцсон юм.
Форум зохион байгуулсан БНСУ – ын ORP институт нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 25 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хүний нөөц байгууллага хөгжүүлэлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг судалгааны хүрээлэн юм.
Тус судалгааны хүрээлэн БНСУ төдийгүй олон улсад судалгаа, нотолгоонд суурилсан хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэгээрээ танигдсан бөгөөд Солонгосын томоохон групп компани, корпорацийн сонгон шалгаруулалт, манлайлал хөгжүүлэлтийн бодлого, үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, сургалт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү хүрээлэн олон жилийн мэдлэг туршлагаа түгээх зорилгоор Монгол улсад салбараа нээн 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.