“Монголын төмөр зам” ТӨХК (МТЗ)-ийн зарласан тендерүүдтэй холбоотой ноцтой мэдээллүүд олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, МТЗ-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун болон тус компанийн зарим удирдлагуудтай холбоотойгоор “Батжин харгуйн зам” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх асуудал хөндөгдөж эхэллээ.
Эх сурвалжийн мэдээллээр, “Батжин харгуйн зам” ХХК нь МТЗ-өөс зарласан нийт 30 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэд хэдэн тендерт шалгарсан байна. Гэвч тус компани гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй төдийгүй хууль хяналтын байгууллагын шалгалтаар тус компанийн захирал О.Ганхуяг тендерт оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдож, яллагдагчаар татагджээ.
Хэрэг явдал ийм дээрээ тулчихаад байх үед буюу 2026 оны нэгдүгээр сард МТЗ ТӨХК болон “Батжин харгуйн зам” ХХК хооронд дахин 13.1 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулагдсан нь МТЗ-ийн удирдлагууд хулгайг өөгшүүлж, тэрбум тэрбумаар нь төсвийн мөнгийг идэж байна хэмээн олон нийт хардаж эхэллээ.
Гэвч тус компанийн захирал гэх О.Ганхуяг тендерийн талаар хэвлэлд ярьжээ. Тэрбээр “Манай компанийн тендерээр авсан мөнгийг МТЗ-ийн удирдлагууд хувааж авсан” хэмээн мэдэгдсэнийхээ дараа МТЗ-д Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваажаргалын хамт хил давжээ. тэрбээр одоо хүртэл сураггүй байна.
Уг хэрэгт МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан Даваажаргал, Ерөнхий нягтлан Нэргүй, Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Цогтбаатар нар холбогдсон гэх. Тэд өмнө нь төрийн өмчит өөр байгууллагад хамтран ажиллаж байсан бөгөөд ижил төрлийн тендерийн маргаантай асуудалд нэр холбогдож байсан гэх мэдээлэл байна.











Дэлгэрсайханы компани байдаг шаасан