Британийн зах зээлд хоёр дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй “Anna Cashmere” брэнд 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Лондон хотын таван одтой “Raffles London at the OWO” зочид буудлын урилгаар VIP загварын шоу зохион байгуулж, шинэ коллекцоо танилцууллаа. Тус брэнд нь 2025 онд Лондонгийн загварын долоо хоногт Монгол Улсаа төлөөлөн анх удаа амжилттай оролцож, Монголын ноолуурын бүтээгдэхүүнийг олон улсын тавцанд сурталчилсан билээ. 

Өдгөө Лондон дахь JW Marriott Grosvenor House-т үйл ажиллагаагаа явуулж байна. “Anna Cashmere” брэнд цаашид Лондонгийн загварын долоо хоногт зөвхөн өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулаад зогсохгүй Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндүүдийг хамруулсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. 

“Anna Cashmere” брэнд цаашид Лондонгийн загварын долоо хоногт зөвхөн өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулаад зогсохгүй Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндүүдийг хамруулсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. Монголын ноолуурын салбарын нэр хүндийг өсгөж, Британийн зах зээл, тэр дундаа тансаг хэрэглэгчдийн хүрээнд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үйлсэд “Anna Cashmere” үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.үүдний өрөө нарын зураг байж магадЗургийн тодорхойлолт алга байна.нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба шатар-н хар цагаан зураг байж магадгүй