Өнөөдрийн байдлаар Хангай нурууны араас эхтэй Идэр голын адаг болон Сэлэнгэ мөрний эхэн хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна. Маргааш Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин дахин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Мөн энэ сард Сэлэнгэ, Орхон, Туул, Тэрэлж, Идэр, Хэрлэн, Халх, Балж, Улз, Ховд, Булган, Хархираа, Хангилцаг, Байдраг зэрэг гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг 5-55 см давсан байдалтай байгаа бол бусад голууд харьцангуй ус багатай байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 15 цаг
БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна

· Өчигдөр
Архангай аймгийн МАН-ын хороо нь 19 сумын 101 намын үүрээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна

Нийгэм · Өчигдөр
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ

Нийгэм · Өчигдөр
Мянга мянган ном дэлгэгдэж, уншихын үнэ цэнийг сануулдаг “Номын баяр”

· Өчигдөр
40 дэх удаагийн “Номын баяр” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!