Болгар Улсын Софи хотноо “Golden Femi Film Festival"-аас найруулагч Э.Ган-Очир, "Eguur News" мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино бүтээл алтан цом хүртлээ.
Тодруулбал, дэлхийн 130 орны 950 бүтээл өрсөлдсөн уг кино наадмын баримтат кино төрөлд "Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон" -ны учир "Их говийн манаач" (The Guardian of the Great Gobi) бүтээлд "Алтан Мазаалай" (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон байна.
Тус Бүтээл Нь Энэ Оны Дөрөвдүгээр Сард БНСУ-Ын Пусан Хотноо Зохион Байгуулагдсан “Монгол Кино Өдөрлөг”-Ийн Нээлтийн Үзвэрээр Тодорч, Хилийн Чинад Дахь Үзэгчдийн Хүртээл Болсон Билээ.
Дөрвөн улирал дамнасан зураг авалтууд, энэ нөхцөл дунд сүргээр бус ганцаар амьдардаг мазаалайгийн эрэлд байгаль хамгаалагч, мазаалай судлаач, уран бүтээлчдийн баг хамтран эрэл хайгуул хийж бүтээсэн "Их говийн манаач" баримтат кино төсөл нь өргөн дэлгэцээр дотоодын үзэгчдэд хүрсэн билээ.
Энэ удаад Болгар улсын "Golden Femi" наадмаар олон улсын үзэгчдэд хоёр дахь удаагаа хүрч, кино наадмынхны урилгаар "Их говийн манаач" төслийн продюсер Ж.Мядагбадам алтан цомоо өргөхөөр Софи хотыг зориод буй.
Кино багийн дараагийн төсөл нь мөн л говийн экосистемийг хамгаалан авч үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг их говийн зэрлэг тэмээ буюу "Хавтгай"-н тухай төсөл юм. Хавтгай нь дэлхий дээр 1000 хүрэхгүй тоо толгой үлдсэнээс Монголд 600 орчим нь Алтайн өвөр говьд сүрэглэн амьдарч байна. Гэсэн ч олон сая жил Монголын говьд нутаглах хавтгай сүүлийн жилүүдэд гэрийн тэмээтэй эрлийзжиж, байгаль цаг уурын хүнд нөхцлөөс шалтгаалан хилийн цаана гарах зэргээр сүргийн тоо толгой эрс буурах, генийн хувьд улам цөөрч буй эмзэг дүр зураг бий.
Иймээс "Eguur News" Агентлаг "Их Говийн Манаач" Баримтат Киноныхоо Хоёр Дахь Төслөөр Хавтгайг Сонгож, Хэдийн Уран Бүтээлийн Ажилдаа Ханцуй Шамлаад Байна. Энэ Удаагийн Төсөл Нь Олон Нийтийн Сайн Дурын Хандивыг Нээлттэй Болгож Өгснөөрөө Говийн Экосистем, Нэн Ховор Амьтныг Хамгаалах Үйлсэд Иргэдийн Оролцоог Ч Мөн Хангаж Өгөхийг Эрмэлзэв.
"Говь цөл үгүй бол дурсамж хамт устана". Говь цөлийн нэн ховор амьтдыг дурсамж төдий болгохгүйн тулд дараачийн баримтат кино төслөөрөө монголын дархан цаазат бүс нутгийн гайхамшиг, уур амьсгалын өөрчлөлт, малчдын ахуй хийгээд хавтгай яагаад ховордож буй тухай эмзэглэн хөндсөн баримтат кино төслийг дотоод, гадаадын үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!