Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

09:00 цагт: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум "Улаанбаатар" зочид буудалд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

Үзэсгэлэн: 

-Найруулагч, судлаач Б.Баярын “Туурайн цуурай” үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 

-МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

-Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.

-Улаанбаатар болон Солонгос Улсын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

 Хилийн чанадад: 

  • Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн эхэлнэ.
  • Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер гэргийн хамт Нидерландын хаан Виллем-Александрын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. 
  • Австри улсын Вена хотноо Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-ныг хүртэл болно.
  • Финландын Хельсинки хотноо “Ирээдүйн цагариг хурдасгуур” /Future Circular Collider/ төслийн 12 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 12-ныг хүртэл болно. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.