Монгол Улсад электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүд 2020 оноос хойш албан ёсоор импортлогдон худалдаалагдаж байна.
Импортын бүх бүтээгдэхүүн гаалийн хяналт, лабораторийн шинжилгээнд хамрагдаж, үйлдвэрлэгчийн чанарын баталгаажуулалт, олон улсын стандартын баримт бичиг, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагуудыг хангаж ТАТВАРАА ТӨЛӨН монгол улсын зах зээлд нийлүүлэгддэг.
Гэтэл өнөөдөр “цахилгаан тамхиар дамжуулж хар тамхи оруулж ирдэг”, “цахилгаан тамхинаас хар тамхи илэрсэн”, “цахилгаан тамхинаас болж хүүхэд нас барлаа”, “уушиг цоолдог”, “янжуураас илүү хортой”, “янжуураас хэдэн арав дахин их никотинтой” гэх мэт мэдэгдлүүдийг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж байна.
Нэг бүтээгдэхүүнийг хууль бус зорилгоор ашигласан тохиолдол гарлаа гээд тухайн бүх салбар, бүх хэрэглэгч, бүх бизнесийг гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд ойлгуулах нь хариуцлагагүй үйлдэл юм.
Өнгөрсөн жилүүдэд ч “энд хүн хордлоо”, “тэнд хүүхэд нас барлаа”, “хар тамхи илэрлээ” гэх мэдээллүүд удаа дараа гарч байсан. Гэвч тухайн мэдээллүүдийг шалгуулахад цагдаа, эмнэлгийн байгууллагуудаас баталгаажсан тохиолдол тогтоогдоогүй байдаг.
Бид ямар нэг бүтээгдэхүүнийг эрсдэлгүй гэж хэлэхгүй. Гэвч бодит судалгаа, шинжлэх ухаан, лабораторийн дүнгээр бус айдас, цуурхал, худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдэж байна.
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс баримтгүй мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль ёсны бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийг буруутган гутаах нь төрд итгэх иргэдийн итгэлд ч сөргөөр нөлөөлнө.
Хэрэв дээрх мэдэгдлүүдийг нотлох баримт байгаа бол олон нийтэд нээлттэй танилцуулахыг шаардаж байна. Харин нотолгоогүй бол худал мэдээллээ залруулах нь зүйтэй гэж үзэж байна.
МЕТА МОТИ ХХК
ТАНКО ИНТЕРНЭШНЛ ХХК
ЭЛЕКТРОН ГАДЖЕТ ХХК
ВЕЙПЕР НОМАДЗ ХХК
ПРАИМ ЛЕГАСИ ДИСТРИБЬЮШН ХХК
РИЧ ЭКСИМ ЛАЙН ХХК








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!