Цаг хугацааны хүрд эргэж, амьдралын их далайд бид өөр өөр замаар шууран алхаж явна.

Харин эргээд харахад, бид ч бас нэгэн цагт амьдралын өнгө будагтай танилцаж амжаагүй, гэнэн цайлган, ирээдүйдээ итгэл дүүрэн арван жилийн сурагч байв.

Эргээд бодоход, өглөөний нарны алтан тусгал ангийн цонхоор сүүдэрлэн тусахад, самбарын өмнө шохойлж зогсох багшийн дуунаар ирээдүй рүү ширтэн суусан тэр өдрүүд ямархан хол бөгөөд ойрхон бэ. Сурагчийн цүнхэндээ хүнд зузаан номын хамт дэлхийг багтаах тэмүүллээ үүрч, завсарлагааны хонхоор ангиас гарах гэж шуугилдах чимээн дунд бидний хамгийн цагаахан нууцууд, хамгийн гэгээн догдлолууд дэлгэрэн байж.

Бид одоо насанд хүрэгчдийн ертөнцөд өөр өөр ачаа үүрч, заримдаа ядарч, заримдаа бүдчин алхалж явна. Гэвч хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ л нэг л тэнгэрийн дор, нэг л жижигхэн модон ширээний ард ирээдүйг сараачин зурж суусан "нэг л цаг хугацааны хүүхдүүд".

Амьдрал бидний гар дээрх бичгийг бүрэлзүүлж, залуу насны мөрүүдийг хуудас хуудсаар нь эргүүлж байгаа ч, цээжний гүнд  тэр л бяцхан сурагчийн догдлол, цэвэр цэмцгэр мөрөөдөл хэзээ ч хуучрахгүйгээр оршин буй.

Таны хувьд эргээд бодоход хамгийн их гуниглан санадгаас гадна сэтгэлийг тань хамгийн гэгээнээр дулаацуулдаг тэр нэгэн сурагч насны дуртгал юу вэ…